Wednesday, April 28, 2010

Лэптоп компьютерын тухай

Бүрдэл эд анги

Ихэнх худалдан авагчид наймаа хийхийн өмнө үнийг нь анхаарч үздэг нь мэдээж. Мэдээж үнэ хямд байж сонирхол татах нь ойлгомжтой боловч тухайн үнэ компьютерийнхээ үзүүлэлт, чадалд тохирч байгаа эсэх нь нь илүү чухал. Гаднаасаа ижил харагдаж байгаа ноутбуук компьютерүүд дотоод бүрдлээсээ хамаараад хурд чадал нь ихээхэн зөрөөтэй байж болно. Иймд юун түрүүн ноутбуук компьютерийн бүтээмжийг тодорхойлж чадах гол эд ангийн талаар товч танилцуулья.

Төв Процессор буюу CPU: Төв процессорын төрөл, хурд, бүтээмжийн тухай өгүүлэх нь энэ сэдвээс хэтэрсэн зүйл боловч зөвхөн мобайл платформд зориулагддаг AMD, Intel процессорын тухай товч дурдвал:

Одоогоор Intel-ийн хувьд - Intel Celeron, Intel Core Solo, Intel Pentium 4 загварын дан цөмт процессорууд бага чадлын доод ангилалд хамаарагддаг бол, Intel Core Duo болон Intel Core 2 Duo хос цөмт загварууд дээд ангиллын өндөр бүтээмжит процессорт тооцогдоно.
Компьютерийн технологи хөгжих хэрээр хүмүүс авсаархан, зөөврийн, хаана ч авч явангаа хэрэглэх боломжтой компьютер илүүд үзэх боллоо. Сүүлийн үеийн лэптоп буюу зөөврийн компьютер нь десктоп хувилбараасаа дутуугүй хүчтэй, техник үзүүлэлттэй болсон нь үүнд түлхэц өгсөн нь мэдээж.

Нөгөө талаар утасгүй сүлжээний технологи хэрэглээнд хүчтэй нэвтэрч, мэдээллийг байгаа газартаа, хүссэн үедээ авах боломж бүрдсэн мэдээллийн 21-р зуунд бизнес болон ердийн хэрэглээнд гар компьютер ажлын гол хэрэгслийн нэг болж хувирчээ.

Лэптоп компьютерийн төрөл

Лэптоп компьютерийг овор, хүндийн жин, дэлгэцийн хэмжээгээр ерөнхийд нь дараах бүлэгт хувааж болно.

1. Маш жижиг: Ойролцоогоор 1.8 кг-аас бага жинтэй, 8 - 11 инч хэмжээний дэлгэцтэй ноутбүүк болон нэтбүүк.
2. Жижгэвтэр: Ойролцоогоор 1.9 – 2.5 кг хүндийн жинтэй, 12 - 13 инч дэлгэцтэй ноүтбүүк.
3. Дунд оврын: Ойролцоогоор 2.6 – 3.5 кг хүнд, 14 - 15.4 инч дэлгэцтэй ноүтбүүк.
4. Том оврын буюу десктоп орлуулагч: 4.5 – 9 кг хүнд жинтэй, десктоп компьютероос овор бага боловч зөөхөд тохиромж муутай, 17 - 20 инч дэлгэц бүхий гэймэр болон мэргэжлийн хэрэглээнд зориулсан үзүүлэлт, бүтээмж бүхий ноүтбүүк.

Дээрх бүлэгт хамаарах ноүтбүүк компьютерийн ерөнхий үзүүлэлт, зориулалтыг тайлбарлая.

1. Маш жижиг (Ultraportable): Ихэнх тохиолдолд ultraportable лэптоп нь маш хөнгөн, жижиг дэлгэцтэй, голдуу ULV (ultra low voltage) буюу цахилгаан маш бага иддэг процессортой байдаг. Ийм лэптоп нь техник үзүүлэлт харьцангуй доогуур тул бүтээмжийн хувьд даруухан, зарим тохиолдолд салангид оптик уншигчтай байх нь ч бий. Гол зориулалт нь видео үзэх, хөгжим сонсох, интернэт ашиглах, бичиг хэргийн ажил гэх мэт хурд, хүч төдийлөн шаарддаггүй өдөр тутмын хэрэглээ. Жижигхэн дэлгэцтэйн ачаар зөөж явахад авсаархан болсон ч нөгөө талаар харагдах хэмжээ хэт багатай гэсэн сөрөг хүчин зүйл болдог. Иймэрхүү ultraportable лэптоп тийм ч хямд байдаггүйн учир нь хэт бага оврын нарийн хийцтэй, тусгай ангиллын бараа болдогт оршино.

2. Жижгэвтэр (Portable): Оюутнууд, бизнесмэн, хүүхнүүд, хуульчид зэрэг компьютер өдөр тутам идэвхтэй ашигладаг хэрэглэгчдийн сонголт энэ ангилалд хамаарна. Учир нь ийм ноутбуук нь хүчин чадал болон овор хэмжээг хамгийн тохиромжтой хослуулсан шийдэл болдог юм.

3. Дунд оврын (Mid-Sized): Ноутбуук хэрэглэгчдийн дийлэнх нь энэ ангилалд багтах лэптоп хэрэглэж байгаа гэхэд маргахгүй болов уу. Учир нь энэ бүлгийн ноутбуук нь үнийн хувьд хамгийн хямд, техник үзүүлэлтийн хувьд сонголт арвинтай.

4. Том оврын (Desktop Replacement): Овор, жин, үзүүлэлтийн хувьд энэ ангилал хамгийн дээгүүрт тооцогдоно. Десктоп компьютер орлуулах үүднээс бүтээдэг ийм бүтээгдэхүүн нь бүтээмж, хүчин чадлын хувьд бусад ангилалын ноүтбүүкээс хавьгүй давуу. Десктоп компьютерт л байдаг өндөр үзүүлэлт: хүчтэй тусгай загварын процессор болон график, чип, их багтаамжтай санах ой, хатуу диск, өөр өөр төрөл стандартын сүлжээ бүхий ийм загвар 3 хэмжээст тоглоом тоглох, рендер хийх, график дизайн дээр ажиллах зэрэг хүнд үйлдэл торохгүй гүйцэтгэнэ. Ийм ч учраас дэсктоп риплэйсмент загвар тун ч үнэтэй. Сул тал нь зөөж авч явахад тохиромжгүй, хэт хүнд, цахилгааны хэрэглээ ихтэй тул батерейгээр ажиллах чадвар муутай.
Үүнчлэн АМD-д - AMD Sempron, Athlon XP-M бүтээмж багатай доод ангилалд, Athon X2, Turion загварууд хурдтай дээд ангилалд орно.

Дээрх процессоруудаас Intel Core 2 Duo процессор үнэмлэхүй бүтээмж сайтай, шилдэгт тооцогддог бөгөөд учир нь илүү шинэлэг дэвшилтэт микроархитектурт суурилж үйлдвэрлэгддэг тул бүтээмж сайтайн зэрэгцээ цахилгаан зарцуулалт багатайн ачаар зайнд хэмнэлттэй байдаг.

АMD:

* AMD Sempron
* AMD Turion
* AMD X2

Intel:

* Intel Celeron
* Intel Pentium 4
* Intel Core Solo
* Intel Core Duo
* Intel Core 2 Duo

График процессор: Ноүтбүүкэнд хүчтэй график шийдэл ашигладаг практик урьд нь төдийлөн байгаагүй болохоор хэрэглэгчдийн олонх нь ямар загварын график процессортой эсэхээ анзаарахгүй нь олонтоо. Windows Vista үйлдлийн системд байдаг Aero визуал эффект үүсгэхэд харьцангуй хүчтэй шинэ үеийн график шийдэл ашиглахаас аргагүйд хүрдэг тул шинэ үйлдлийн системийн шаардлагад нийцүүлэн ноүтбүүкэнд чадалтай график чип тавих болсоны зэрэгцээ сүүлийн жилүүдэд хүчирхэг мобайл график чип бүхий тоглоом тоглох зориулалттай ноутбүүк цөөнгүй болжээ.

Лэптоп компьютерт хоёр төрлийн график шийдэл ашигладаг. Үүнд Dedicated буюу тусдаа график карт. Энэ нь ноутбуукны эх хавтанд зориулагдсан тусгай видео өргөтгөл карт байдаг. Ийм видео карт нь өөртөө санах ойтой байдаг тул системийн ерөнхий санах ойгоос хуваалцдаггүй.

Нөгөө нь integrated буюу эх хавтанд нэгтгэмэл видео чип ашиглах арга. Нэгтгэмэл график чип нь офисийн программ, вэб серфинг гэх мэт өдөр тутмын ердийн хэрэгцээнд бүрэн тохирдог боловч системийн үндсэн санах ойноос тодорхой хэмжээгээр хуваалцдаг, зарим тохиолдолд төв процессорын ресурс шаарддаг учраас хүнд видео тооцоолол шаарддаг 3 хэмжээст тоглоом, график монтаж зэрэгт тохиромж муутай.

Лэптоп компьютерийн видео адаптер үйлдвэрлэдэг гол 3 үйлдвэрлэгчээр авч үзвэл:

Intel график: Intel график шийдэл нь нэгтгэмэл буюу integrated график тул системийн санах ойноос хуваалцаж ашигладаг, харьцангуй бүтээмж багатай. График дизайн, видео рендер, 3D тоглоом зэрэгт тохиромжгүй боловч DVD, видео файл тоглуулах гэх мэт хэрэглээнд шаардлага бүрэн хангахуйц. Зайнд хэмнэлттэй тул офисийн программ хэрэглэгчийн хувьд Intel видео шийдэл нь боломжийн сонголт болно.

* Intel GMA 900
* Intel GMA 945
* Intel GMA 950

ATI график: ATI нь хямд загварт зориулагдсан нэгтгэмэл графикаас өндөр үнэтэй гэйминг ноутбүүкэнд тавигддаг хүчтэй график чип хүртэл бүх төрлийн график шийдэлтэй. Загварын дугаар өгсөх тусам ангилал, үнэ өндөр болно.

* ATI Xpress 200 (IGP)
* ATI Xpress 1150 (IGP)
* ATI Radeon X300
* ATI Radeon X600
* ATI Radeon X700
* ATI X1300
* ATI X1400
* ATI X1600
* ATI X1800
* ATI X1800XT

Nvidia график: Nvidia компани ч мөн төрөл бүрийн бүтээмж, загвар, үнэ бүхий видео шийдэл үйлдвэрлэдэг.

* Nvidia GeForce Go6150 (IGP)
* Nvidia GeForce Go6200
* Nvidia GeForce Go7200
* Nvidia GeForce Go7300
* Nvidia GeForce Go6400
* Nvidia GeForce Go7400
* Nvidia GeForce Go6600
* Nvidia GeForce Go7600
* Nvidia GeForce Go7700
* Nvidia GeForce Go7600GT
* Nvidia GeForce Go7800
* Nvidia GeForce Go7900GS
* Nvidia GeForce Go7800GTX
* Nvidia GeForce Go7900GTX
* Nvidia GeForce Go7950GTX

Орчин үеийн ноутбүүкэнд дээрх 2 үйлдвэрлэгчийн сүүлийн үеийн DX10 дэмжлэгтэй Mobile Radeon HD 2000, GeForce М-8 Series гэх мэт хүчтэй видео чип тавьж байна.

Дэлгэц буюу Screen: Ноутбуук компьютерийн овроос хамааараад дэлгэцийн хэмжээ нь дүрс үүсгэж буй шугмын нягтшил, тоогоороо ялгаатай өөр өөр төрөлд ангилагддаг. Жишээ нь:

* XGA
* SXGA
* UXGA
* WUXGA

Хуучин загварын ноутбуукууд 4 х 3 харьцаатай XGA SXGA дэлгэцтэй үйлдвэрлэгддэг байсан бол орчин үед HD буюу өндөр нягтшилт видео дүрс хэрэглээнд нэвтэрсэнтэй холбогдон ноүтбүүкийн дэлгэцийн харьцаа 16:10 буюу өргөн дэлгэцийн хэмжээстэй боллоо. Ийм шинэ үеийн дэлгэцтэй ноутбүүк нь орчин үеийн өргөн НD видео тоглуулахад илүү тохирдог.



Санах ой буюу RAM: Ноутбуук компьютерийн бүтээмжид үлэмжхэн нөлөөлдөг бас нэг чухал бүрдэл нь санах ой болно. Өмнөх үеийн лэптоп компьютерт DDR, ашиглагддаг байсан бол сүүлийн үеийн загварууд DDR2 төрлийн санах ой ашигладаг. Саяхан болтол ноутбуук ихэнхдээ 512MB санах ойтой зарагддаг байсан бол Windows Vista үйлдлийн систем гарснаас хойш энэ хэмжээ 1024MB (1GB) болсон. Мөн үзүүлэлт сайтай, үнэтэй лэптоп компьютер 2048MB санах ойтой байх нь ч ховор бус боллоо. Лэптоп компьютерийн хувьд аль болох багтаамж сайтай санах ой сонгох нь бүтээмж болон батерейн хэмнэлтэд чухал нөлөөтэй.

Хатуу диск: Хатуу диск нь багтаамж, өгөгдөл дамжуулах интерфейс, эргэлтийн хурдаараа ялгагдана. Хуучин загварын лэптоп компьютерт ихэнхдээ 4200 эрг/мин эргэлтийн хурдтай хатуу диск ашигладаг байсан бол орчин үеийн загвар 5400 эрг/мин, дээд ангиллын хүчирхэг ноутбуук 7200 эрг/мин үзүүлэлттэй диск тавьдаг болжээ. Эргэлтийн хурд өндөр байх тусам өгөгдөл уншиж бичих хурд сайжирдаг. Хатуу дискний өгөгдөл дамжуулах интерфэйс сүүлийн үед үндсэндээ SATA болж хувирлаа.



USB: Нэмэлт тоног төхөөрөмж залгах хамгийн чухал порт бол USB юм. Сүүлийн үеийн ноутбууканд USB 2.0 порт багадаа л 3ш заавал байдаг. Өмнөх үеийн ноутбуукуудын USB порт нь дамжуулах хурд удаантай 1.1 хувилбар юм.



Оптик хөтлүүр буюу Optical Drive: Орчин үеийн бүх ноутбуук ихэвчлэн DVD-RW хөтлүүртэй. Ийм хөтлүүр бүх төрлийн CD, DVD уншиж, бичиж чадна. Харин өмнөх үеийн лэптоп компьютер DVD-г зөвхөн уншиж, бүх төрлийн CD уншиж бичдэг (комбо драйв), эсвэл зөвхөн CD уншиж, бичдэг (CD-RW) байсан юм.

Утасгүй холболт буюу Wireless: Утасгүй дотоод сүлжээний шинэ IEEE 802.11 b/g стандарт нэвтрэхийн хэрээр шинэ стандартын адаптер бүхий ноутбүүк олширч байна. Сүүлийн үеийн ноутбуукэнд бараг стандарт болсон энэ технологи Intel-ийн Centrino хэмээх мобайл брэндийн хувьд заавал байх ёстой гурван үзүүлэлтийн нэгэнд ордог юм.

FireWire: USB-ээс илүү өндөр хурдтай өгөгдөл дамжуулах чадвартай портуудын нэг бол IEEE 1394 буюу FireWire порт юм. Энэ порт нь мультимедиа өгөгдлийг хурдан дамжуулах чадвартайгаараа USB-гээс давуу. Дижитал видео камерны бичлэгийг ноутбуук компьютерт оруулахад энэ портыг хэрэглэдэг учраас лэптоп компьютер дээрээ видео монтаж хийдэг хэрэглэгчдийн хувьд заавал байх ёстой портын нэг юм. Гэхдээ USB портын адилаар лэптоп компьютер бүрт ийм порт заавал байх албагүй.

Карт уншигч - Media card reader: Видео камер, дижитал зургийн аппарат, гар утас зэрэг орчин үеийн хэрэгслүүд мэдээлэл хадгалах зөөврийн бяцхан санах ойтой байдаг. Хуучны компьютерт ийм санах ойн төхөөрөмжид хадгалсан мэдээллийг кабель холболт ашиглаж байж зөөдөг байсан бол орчин үеийн лэптоп компьютер нь төрөл бүрийн флэш санах той уншдаг тусгай слоттой байдаг.

Ноутбуук компьютерийн үнэ нь овор жин, дэлгэцийн хэмжээ, процессор болон график чипний төрөл, санах ой, хатуу дискний багтаамж болон бусад техник үзүүлэлтээс хамаардаг. Мөн дурьдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл нь ноутбуук компьютерийн брэнд. Зарим хэрэглэгчид ноутбуук компьютерийн үзүүлэлт бус брэнд нэр чухал байх нь ховор бус.

Брэнд дагаж чанар, дизайн сайн байх талтай ч орчин үеийн лэптоп компьютерийн угсаргааны чанар нийтдээ чанаржсан, нөгөө талаар брэнд компьютерийн доторх эд анги ч (процессор, санах ой, график карт, хатуу диск гэх мэт) мөн л ижил нэг үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн гэдгийг харгалзаж үзвэл үзүүлэлт багатай, брэнд компьютерийг, үзүүлэлт өндөртэй, нийтэд танил бус брэнд нэр бүхий компьютерээс дээгүүрт тавьж сонголт хийх нь (үнэ/бүтээмж!) оновчгүй байж болох юм.

Өөрөөр хэлбэл бүтээмж өсгөхөд зориулж болох байсан мөнгө зөвхөн брэнд нэрийн төлөө төлбөр болох нь. Гэхдээ брэнд нэр өвөрмөц дизайн, баталгаатай чанар (жишээ нь SONY VIAO) илтгэж байгаа нөхцөлд хэрэглэгч татах нь гарцаагүй.