Дотоод сүлжээний мэдээлэл дамжуулах гол орчин нь кабель юм. Кабелиудыг дотор нь хэд хэд ангилдаг.
1. Сүлжмэл хос кабель.
2. Коаксиаль кабель.
3. Фибр-оптик кабель.
Сүлжмэл хос кабел (Twisted Pair-TP) Гадуураа тусгаарлагч бүрээстэй зэс дамжуулагчийг хос хосоор нь ороож мушгисан хэлбэртэй байдаг. 2 төрлийн сүлжмэл хос кабел байдаг.
- хамгаалалтгүй (Unshielded Twisted Pair cable - UTP)
- хамгаалалттай (Shielded Twisted Pair - STP)
UTP кабел Unshielded twisted-pair (UTP) кабель 4 хос багц бүхий кабель бөгөөд сүлжээнд өргөн хэргэлэгддэг байна. Нэг сегментийн урт 100м. RJ-45 коннектороор бусад төхөөрөмжүүдэд холбогддог.
EIA/TIA-568 стандартын дагуу UTP кабелийг 5 категорид хуваадаг.
1-р категорийн кабель телефон холбоонд (зөвхөн яриа дамжуулах) утсан сүлжээнд хэрэглэгдэнэ.
2-р категорийн кабель 4 Мбит/с-ийн хурдтай өгөгдөлийг дамжуулдаг.
3-р категорийн кабель. 10BaseТ сүлжээнд хэрэглэгддэг ба өгөгдлийг 10Мбит/с-ийн хурдтай дамжуулдаг.
4-р категорийн кабель. 4-р категорийн кабелийг Token-ring сүлжээнд хэрэглэх ба 16Мбит/с-ийн хурдтай өгөгдөлийг дамжуулна.
5-р категорийн кабель CDDI(Copper Distributed Data Interface) сүлжээнд хэрэглэгддэг ба 100Мбит/с-ийн хурдтай өгөгдлийг дамжуулдаг.
STP кабел Shielded twisted-pair cable (STP) нь гадуураа хатуу хамгаалалттай, сүлжмэл хос багц бүхий кабель юм. Ethernet сүлжээнд 100 Омын эсэргүүцэлтэй кабель хэрэглэдэг байна. Харин STP-ийн 150 Омын эсэргүүцэлтэй кабелийг Token-Ring сүлжээнд хэрэглэгддэг. Энэ кабелийн хувьд сүлжмэл хос бүр гадуураа хамгаалалттай байх ба энэ нь цахилгаан соронзон орон болон радио долгионы нөлөөнд тэсвэртэйгээс гадна нэг нөгөөдөө нөлөөлөх шуугианыг багасгадаг байна.
150 Омын STP кабелийн хоёр үзүүрийг заавал газардуулдаг. STP кабель нь гадны нөлөөнөөөс сайн хамгаалагдах сайн талтай боловч UTP кабелаас илүү үнэтэй байдаг. Ethernet сүлжээнд ихэнх тохиолдолд STP кабелийг сүлжээний түгээгүүр (backbone) кабелиас трансивераар салаалж хаб руу залгаж ашигладаг ба максимум урт нь 100м байна.
UTP кабелиуд нь 100 Омын эсэргүүцэлтэй байх бөгөөд бусад кабелиудаас ялгаатай нь телефон утсанд ашиглаж болдог. UTP кабелийг ихэнх сүлжээний архитектурт хэрэглэснээр сүлжээний хөгжилд ахиц гарсан. UTP кабель олон сайн талуудтай. Үүнд: Бусад кабелийг бодоход хэрэглэж угсарахад хялбар. Үнийн хувьд хямд. Хэмжээний хувьд тохиромжтой.
Дутагдалтай тал нь: Гадны нөлөөнд амархан өртөмтгий. Холын зайд дамжуулах чадал хязгаарлагдмал.
Коаксиал кабел Коаксиал кабел нь зэс дамжуулагч, пластик тусгаарлагч, тусгаарлагчийн гадуур бүрсэн тор хэлбэрийн зэсэн хамгаалалт, гадна талын хамгаалалтын бүрхүүлээс тогтоно. Дотоод сүлжээнд коаксиаль кабелийг гол магистраль кабель болгон ашигладаг. Энэ нь сүлжмэл хос зэрэг кабелиудаас илүү хол зайд сигналийг дамжуулдаг, гадны нөлөөнөөс сайн хамгаалагдсан байдагтай холбоотой. Коаксиаль кабель бүдүүн, нарийн гэж хоёр янз байдаг.
Нарийн коаксиал кабел Нарийн кабель нь 0.5 см диаметртэй уян кабель байдаг. Нэг сегментийн урт нь 185м. Долгионы эсэргүүцэл нь 50 Ом бүхий RG-58 бүлийн кабелиуд багтдаг.
RG-58/U ганц гол зэс утастай.
RG-58 A/U багц зэс гол утастай.
RG-59 өргөн зурвасын дамжуулалтанд ашигладаг./кабелийн телевизэд/
RG-6 RG-59-г бодвол илүү өргөн диаметртэй, өндөр давтамжтай сигнал дамжуулдаг.
RG-62 ARCnet сүлжээнд ашиглагддаг.
Нарийн кабелийг төхөөрөмжинд холбохдоо BNC (British Naval Connector) холбогчуудыг ашигладаг.
- BNC коннектор (кабелийн үзүүрт хавчих эсвэл гагнадаг)
- BNC-T коннектор (кабелийг сүлжээний картанд холбодог)
- BNC баррел коннектор (2 кабелийг хооронд нь холбодог)
- BNC терминатор (салаа топологитой сүлжээнд кабелийн сегментийг хаах зориулалттай)
Бүдүүн коаксиал кабел Бүдүүн коаксиаль кабель нь 1см орчим диаметртэй, харьцангуй хатуу кабел, гадуур бүрээс нь ихэвхчлэн шар өнгөтэй байдаг. Бүдүүн кабелийг гол түгээгүүр кабель болгон ашигладаг. 1 сегментийн урт нь 500м. Нарийн кабелийг сүлжээний төхөөрөмжинд шууд холбох боломжтой байдаг бол бүдүүн коаксиаль кабелийг трансивераар дамжуулан холбодог.
Фибр-оптик кабел Фибр-оптик кабель сүлжээний орчинд өгөгдөл дамжуулахдаа гэрлийн импульсээр дамжуулдаг. Бусад сүлжээний дамжуулах кабелийг бодвол цахилгаан соронзон орны нөлөөнд өртдөггүй, өгөгдлийг өндөр хурдтай дамжуулдгаараа онцлогтой. Фибр-оптик кабель цахилгаан импульс хэлбэрээр дамжуулагдсан өгөгдлийг дамжуулдаггүй. Харин цахилгаан сигналийн битийг гэрлийн импульс болгон хувирган оптик кабель бүхий сүлжээгээр дамжуулж болно.
Фибр-оптик кабель 1 чиглэлийн дамжуулалтай тул сүлжээнд хосоороо хэрэглэгдэнэ. Кабелийн бүтэц нь гадуур хамгаалалтын бүрхүүл, пластик бүрхүүл, ойлгогч бүрхүүл бүхий голын хэсгээс тогтоно.
1.Outer jacket- кабелийн гадуур хамгаалалт
2.Kevlar Reiforcing Material- оптик кабелийг гэмтэхээс хамгаалсан зөөлөвч
3.Plastic sheild-пластик хамгаалалт
4.Glass Fiber and Gladding- гэрлийн импульс дамжуулах хэсэг нь тунгалаг материалаас хийгдсэн ойлгогч материалаас тогтдог.
Tuesday, May 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment