TCP/IP нь интернетэд хэрэглэгдэх хоёр протоколд хамаарагдана. Эдгээр нь дотроо олон тооны протоколуудыг агуулах бөгөөд TCP/IP бүрдэлийг үүсгэнэ. Тэд нийлээд Интернет дэх бараг бүх үйлчилгээнүүдийг хангадаг бөгөөд заримыг нь дурдвал :
· Цахилгаан шуудангийн дамжуулалт
· Файл дамжуулалт
· Usenet шинэ мэдээг хүргэх түгээх
· WWW-д хандалт
TCP/IP бүрдэлд үндсэн 2 ангиллын протоколууд бий.
1. Сүлжээ төвшний протоколууд
2. Хэрэглэгчийн программ төвшний протоколууд
Сүлжээ төвшний протоколууд
Энэ төвшний протоколууд нь өгөгдлийн дамжуулалтын механизмыг хариуцдаг. Эдгээр протоколууд нь системийн гүнд ажиллаж хэрэглэгчдэд харагддаггүй. Жишээ нь IP протокол нь мэдээллийг хэрэглэгч ба гадаад машинд хүргэх пакетыг гаргадаг. Үүнийгээ олон төрлийн мэдээлэлд ялангуяа хоёр машины IP хаягуудыг үндэслэн гаргадаг. Эдгээр ба бусад мэдээлэлд үндэслэн IP нь мэдээлэл очих машиндаа хүрэх баталгааг гаргадаг. Энэ процессийн явцад IP нь Сүлжээ төвшний бусад протоколуудтай хамтран ажиллаж өгөгдлийн дамжуулалтыг олж авна. Хэрэглэгч сүлжээний утилитуудыг ашиглан IP-ийн систем дэх ажиллагааг хэзээ ч харахгүй (Шинжлэгч ба бусад IP датаграммийг уншдаг программуудаас бусад ).
Хэрэглэгчийн программ төвшний протоколууд
Урвуугаар энэ төвшний протоколууд нь ямар нэг байдлаар хэрэглэгчдэд харагдана. Жишээ нь FTP (File Transfer Protocol буюу Файл дамжуулах протокол ) нь хэрэглэгчдэд харагддаг. Хэрэглэгч өөр машинд файл дамжуулалт хийхийн тулд холболтыг хүсдэг ба холболт үүсэнгүүт дамжуулалт эхэлдэг. Дамжуулалтын явцад хэрэглэгчийн машин ба Гадаад машины хоорондох солилцооны хэсэг нь харагддаг( ихэвчлэн алдааны мэдээлэл ба мөн хэдэн байт дамжуулагдаад байна г.м мэдээллүүд). Эндээс үзэхэд TCP/IP нь интернетээр дамжуулан (эсвэл TCP/IP ажиллах сүлжээнд) хоёр машины хооронд холбоог үүсгэхэд тусалдаг протоколуудын цогц юм.
TCP/IP ийн түүх
1969 онд Хамгаалалтын Сайжруулсан Судалгааны Төслийн Агентлаг нь шинэ сүлжээг үүсгэн хөгжүүлэх даалгавар авчээ. Энэ ажлын гол зорилго нь цөмийн довтолгоонд тэсэж үлдэх сүлжээг бэлтгэх асуудал байв.Товчоор хэлэхэд хэрэв Орос цөмийн дайралт хийвэл сүлжээ дайралтын дараа ажиллаж байх ёстой байлаа. Энэ төсөлд өөр хэдэн чухал шинжүүд агуулагдаж байсан бөгөөд гол нь харилцан хамааралгүй ямар ч төвлөрсөн удирдлаггүй үйл ажиллагааг үүсгэх асуудал байлаа. Өөрөөр хэлбэл 1 эсвэл 10 ,100 ,1000 машин устгагдсан ч сүлжээ бүтэн үлдэх боломжийг олгож байлаа.
Энэ сүлжээний бэлтгэл судалгаа нть 1962 , 1963 онд хийгдсэн ажлууд дээр үндэслэгдсэн байсан бөгөөд энэ ажлууд нь Арпанет байв. Арпанет нь сайн ажиллаж байсан боловч системийн үе үе гацалтууд тохиолдож байсан ба гол нь ийм системийг нэвтрүүлэх нь өртөг их шаардсан ажил болох байлаа. Судалгаа нь үүнээс илүү найдвартай протоколыг гаргасан бөгөөд 1970-д оны дундуур TCP/IP-ын бүрдлийг гаргажээ. TCP/IP нь бусад протоколуудаас олон талаараа давуу байв. Тухайлбал TCP/IP нь сүлжээний багахан нөөцийг шаарддаг, бусад ямар ч протоколоос хямдхан тусч байлаа. Иймээс ч тун хурдан тархжээ. 1983 онд TCP/IP нь Berkeley Software Distribution (BSD) Unix-ийн 4.2 хувилбарт нэгтгэгдсэн байна.
Зарим судлаачид Интернетэд холбогдох хурд өгөгдөл дамжуулах хурдыг сайжруулахын тулд TCP/IP-ыг хиймэл дагуулын дамжуулалтад хэрэглэхийг санал болгодог. Гэвч TCP/IP –ыг энэ зорилгоор хэрэглэхэд тохиромжгүй нь илэрхий юм.
Өнөө үед TCP/IP нь зөвхөн интеретэд биш өөр олон зорилгоор ашиглагдаж байна. Өөр нэг давуу тал нь TCP/IP нь олон төрлийн техник хангамж, үйлдлийн системтэй зохицож ажилладаг байдал юм. Иймээс ч хэн нэгэн нь TCP/IP-ыг ашиглан олон төрлийн сүлжээг үүсгэж чадна. Ийм сүлжээ нь дотроо Макинтош, IBM компьютер, Sun SparcStation ууд, MIPS зэрэг машинуудыг агуулж чадна.
Tuesday, May 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment