Tuesday, May 4, 2010

Spyware болон adware-ийн тухай

Интернэт өргөжин тэлэхийн хэрээр хэрэглэгчид өөрийн компьютерээ вирус, спам зэрэг хорт халдлагаас хамгаалах шаардлага тавигдаж байгаагын хэрээр бас спайвэйр, адвэйр зэргээс хамгаалах шаардлага ч бас урган гарч ирж байна.

Тэгвэл адвэйр гэж юу вэ?

Адвэйр бол үнэгүй программ, тоглоом, элдэв түүлүүдийг дагалдан тараагддаг жижигхээн код юм. Энэхүү жижигхээн кодийн зориулалт нь үнэгүй программ хийсэн компани болон тэрхүү компанийн түншүүдийн сурталчилгааг тодорхой заасан хугацаагаар хэрэглэгчдэд хүргэхэд оршдог. Зарим тохиолдолд уг үнэгүй программыг тодорхой төлбөр төлөн бүртгүүлснээс хойш уг программын адвэйр ажиллахгүй идэвхгүй болдог.



{mosimage1}Товчхондоо бол адвэйр нь программ хангамжийг дагалдан ирдэг сурталчилгааны жижигхэн код гэж ойлгож болох юм. Томоохон компаниуд хэрэв тодорхой нэг программ хангамжинтай цуг адвэйр дагалдуулж байгаа бол үүнийгээ хэрэглэгчийн гэрээ буюу EULA (End User License Agreement)-дээ заавал тодорхой бичсэн байдаг.

Спайвэйр гэж юу вэ?

Харамсалтай нь зарим үнэгүй программ хангамжинд дагалдах адвэйр нь таны дур сонирхолд таарах бараа бүтээгдэхүүн санал болгохын тулд эсвэл өөр ямар нэгэн зорилгоор таны вэбээр аялаж байгаа хаяг, сонирхож буй бараа бүтээгдэхүүн тэр ч бүү хэл таны бүх л нууц үг, хэрэглэгчийн нэр зэрэг нууцад хамаарах мэдээллийг хүртэл цуглуулж гуравдагч этгээдэд илгээдэг аж. Ийм төрлийн адвэйрийг спайвар гэх ба ийм л учраас адвэйрийг муу, хорлонтой гэдэг ойлголтыг хүмүүст төрүүлсэн байдаг. Адвэйр болон спайвэйр хоёрын гол ялгаа нь энд л байдаг.

Спайвер ихэнхдээ программыг суулгах явцад даган нууцаар суудаг бие даасан программ хэлбэртэй зохиогдсон байдаг. Бие даасан программ учраас таны компьюьтерийн гар дээр бичиж байгаа болгоныг нууцаар хянаж чадах бөгөөд интернэт хэрэглээг тань судалж, хэрэглэгчийн нэр, нууц үгүүд, кредит картын мэдээлэл, и-мэйл хаягнууд гэх мэтийг цуглуулж хэн нэгэнд илгээж байдаг. Үүнээс гадна таны хатуу диск дээрх мэдээллийг уншиж, зарим программыг тань ажилллахгүй болгож, текст боловсруулалтын болон чаат, мессенжерийн программуудыг гажигтуулж (гэнэт олон хүнд мессэж илгээх гэх мэтээр), интернэт броузерийн homepage хуудасыг өөрчлөх зэргээр ажиллаж, олсон мэдээлэлээ зохиогч уруугаа эсвэл өөр хэн нэгэнд илгээж байдаг.

Та мэдэлгүйгээр спайвэйр суулгасан бол дараах шинж тэмдэг илэрч болох юм.

- Интернэт броусерийн тань анх гарч ирдэг хуудас тань өөрчлөгдөн шал өөр хаягтай вэб хуудас гарч ирж болно.

- Интернэт броусерийн тань дээд хэсэг буюу түүлбарийн хэсэгт үзэгдээгүй товчлуур, сурталчилгаа, хайлтын талбар, зураг лого, линк зэрэг гарч ирсэн байж болох юм.

- Мөн интернэт үзэж байхад тань үзэж буй сэдвээс тань огт өөр (порно сайтуудын сурталчилгаа гэх мэт) сурталчилгаатай шинэ цонх гарч ирж болох юм.

- Мөн таны компьютер асахдаа удаан болох, хатуу дискээ урьдынхаасаа хэт удаан унших зэрэг доголдол гарвал

зэрэг шинж тэмдэгүүд илэрвэл таны компьютерт спайвер суусан байж болох бөгөөд өөр шинж тэмдэгүүд ч илэрч болох юм. Тиймээс та анти-спайвер программ ашиглан шалгаж үзсэн нь дээр юм.

Спайвэйрээс сэргийлэх 5 энгийн арга

1.
Хамгийн түрүүнд интернэтээс юм татахдаа анхааралтай ханд. Болж өгвөл нэр хүндтэй томоохон компаниудын найдвартай программ хангамжийг хэрэглэ. Интернэтээс юм татахдаа tucows.com, donwload.com зэрэг томоохон найдвартай сайтуудыг ашигла.
2.
EULA буюу хэрэглэгчийн гэрээг сайн судал. Ямарваа нэг программыг суулгах явцад EULA буюу хэрэглэгчийн гэрээг зөвшөөрч байна уу гэж асуудаг. Ихэнх программ хангамж үйлдвэрлэгчид уг гэрээнд тухайн программ хангамжид адвэйр дагалдаж байгаа эсэх талаар болон чухам ямар зорилгоор оруулсан, хэрэглэгчийн ямар ямар мэдээллийг адвэйр ашиглах талаар тодорхой бичсэн байдаг ба та энэхүү гэрээг зөвшөөрснөөр уг адвэйрийг ажиллах нөхцөлийг бас зөвшөөрсөн гэсэн үг болдог. Уг гэрээг уншилгүйгээр зөвшөөрч байгаа товчлуурийг дарна гэдэг бол таны ямар нэгэн мэдээллийг уг адвэйр юм уу программ чухам ямар зорилгоор яаж хэрэглэх талаар та ямар ч мэдээлэлгүй байна гэсэн үг бөгөөд чухам та л өөрөө өөрийгөө эрсдэлд оруулсан гэсэн үг юм.
3.
Заримдаа хэрэглэгчид вэб сайт үзэж байхдаа уншилгүйгээр yes юм уу ok гэсэн товчлуурыг шууд дардаг. Энэ нь маш буруу юм. Жишээ нь “would you like to install spywre?” гэсэн линкийг бол хэзээ ч дарч болохгүй. Вэб үзэж байхдаа ялангуяа программ хангамжтай холбоотой болон порно сайт, мөнгө олох сүлжээний сайт зэргийг үзэж байхдаа өөрт ойлгомжтой линк дээр дарж байх нь танд аюулгүй юм.
4.
Өөрийн компьютерээ хамгаалалттай болго. Firewall болон анти-вирус программ хангамжаар тоногло. Анти-вирусны программыг сонгохдоо уг программын feature буюу хийж чадах зүйлсийг нь сайн судалж мэдсэний үндсэн дээр суулгаж болно. Учир нь сүүлийн үеийн ихэнх анти-вирус программ спайвэйрын хамгаалалттай байдаг боловч заримд нь тийм хамгаалалт байдаггүй.
5.
Өөрийн компьютерээ байнга хянаж шинжилж бай. Спайвэр адвэйрийн эсрэг программ суулгачихсаан гээд санаа амарч болохгүй. Зарим программууд ямар нэгэн спайвэйр орж ирэхээс хамгаалдаг боловч ямар нэгэн тохиолдлоор нэгэнт орчихсон байгаа спайвэйр адвэйрийг илрүүлж чадахгүй заавал хайлгаж байж олж устгадаг.

Танд хэрэгтэй байж болох спайвэйр адвэйрийн эсрэг программ хангамжууд:

- AdAware Pro

- Spybot Search & Destroy

- Spyware Doctor

- Counterspy

- Webroot SpySweeper


- Microsoft AntiSpyware

No comments:

Post a Comment